Тийзийн нѳхцѳл

“Газарчин” гаар дамжуулан тийз авсан явдалд баярлалаа. Та доорх нөхцөлүүдтэй анхааралтай танилцана уу.

Ачаа:
Гар тээш 5кг
Ачаа 20кг

1.Санамж:

1. Эрээн-Бээжин, Эрээн-Хөх хот хуваарьт нислэг нь Хятадын “Capital Airline” компанийн нислэг бөгөөд, таны нислэгийн аюулгүй байдал, чирэгдэлгүй, тав тухтай зорчих асуудлуудыг “Capital Airline” компани 100% өөрөө хариуцана.

2. Эрээн-Бээжин, Эрээн-Хөх хот хуваарьт нислэг нь алслагдмал хотоос нислэг үйлддэг тул, зарим нэг тохиолдолд хуваарьт цагаасаа хоцрох тохиолдол гардаг тул зорчигч та тухайн нислэгээс хойших хуваарьт нислэг захиалах бол 5-6 цагийн зайтай захиалгыг бид санал болгож байна. Хэрвээ нисэх компаниас үйлдэлтэй хоцролт, чирэгдэл гарвал манай байгууллага хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.

2.Тийз буцаалт:

А. Эрээн-Бээжин, Эрээн-Хөх хот, Бээжин-Гуанжоу, Хөх хот-Гуанжоу чиглэлийн онгоцны тийз нь хатуу, хамгийн хямд билет бөгөөд танаас хамаарсан (хоцрох, мартах, өдрөө, цагаа буруу тооцоолон авсан, явахгүй болох) бүх нөхцөлд билет 100% буцаахгүй болохыг анхаарна уу.

• Нислэгээс 1-3 өдрийн өмнө : тийзийн үнийн 95% хүртэл торгууль төлнө.
• Нислэгээс 4-5 өдрийн өмнө: тийзийн үнийн 85% хүртэл торгууль төлнө.
• Нислэгээс 6-7 өдрийн өмнө : тийзийн үнийн 80% хүртэл торгууль төлнө.

Б. Хэрвээ цаг агаарын давагдашгүй хүчин зүйлээс болж онгоц цуцлагдвал буюу танаас хамаараагүй нөхцөл байдал учирвал та манай Газарчин фэйсбүүк хаяг, Вичат хаяг, утасны дугаартай тэр дариуд холбогдож тийз буцаалт хийж болно, тухайн нөхцөл байдлаас хамаарч тийзийн үнийн 90% буцах боломжтой. Та boarding pass-aa заавал хадгалж үлдэх хэрэгтэй, хэрвээ байхгүй бол тийзийн үнийн 60% буцах боломжтой.

3.Явах өдрөө өөрчилөх:

А. Эрээн-Бээжин, Эрээн-Хөх хот, Бээжин-Гуанжоу, Хөх хот-Гуанжоу чиглэлийн онгоцны тийз нь хатуу, хамгийн хямд билет учир хэрвээ та тухайн тийзийг захиална авсныхаа дараа, нислэгийн өдрөөс 1-4 өдөрийн өмнө тухайн явах өдрөө солих боломжгүй болохыг анхаарна уу. 5-6 өдрийн өмнө бол 85% хүртлэх хуваарь торгуул төлнө ѳдѳрѳѳ солино.

Б. Та тухайн нислэгээс 7 хоногийн өмнө нисэх өдрөө солих хүсэлтэй бидэнд гаргаж болно, аялах өдрөөс ургашаа, хойшоо, суудлын хүрэлцээ, ажлын өдөр зэргээс хамаарч нислэгийн тийзийн 70% хүртлэх хуваарь торгуулж шинээр өдрөө солих боломжтой.

Та аян замдаа сайн яваарай!